Facebook компани Clubhouse-тай төстэй аудио-чат өрөөг бүтээж байна гэж The New York Times мэдээллээ. Аль нэг сэдвийн хүрээнд өрөө нээн текст бичилгүйгээр харилцан ярьж, түүнийгээ бусдад сонсгож болдог Clubhouse аппликейшны нэр хүнд сүүлийн үед олон нийтийн дунд эрчээ аваад байгаа юм. Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг аудио харилцааны энэхүү хэлбэрийг сонирхож, энэ талын мэдээлэлтэй хүмүүстэй ням гарагт Clubhouse аппликейшн нэмэгдсэн, виртуал бодит байдлын талаар ярилцжээ.
Facebook-ийн удирдлагууд холбогдох ажилтнууддаа Clubhouse-тай төстэй өрөө бүтээхийг даалгасан бөгөөд төслийн ажил эхэн шатандаа явж байгаа аж.
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Хаскел өмнө нь "Компани олон жилийн турш хүмүүсийг аудио болон видео технологиор холбож ирсэн. Цаашдаа ч үүнийг улам сайжруулах арга замыг эрэлхийлсээр байх болно" хэмээж байсан юм.
Facebook бусад компаниудын адил шинэ гарсан шилдэг технологийг чадвал хуулбарлахыг хүсдэг. Жишээ нь Snapchat-тай адил Stories, TikTok-той ижил Reels, Zoom-тэй төстэй Room зэргийг маш хурдан хугацаанд бүтээсэн байдаг.