Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр болсон. Тайланг оны эхний өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн юм. Цар тахалтай холбоотойгоор татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч буй юм. Тайланг хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан маргааш буюу хоёрдугаар сарын 19 хүртэл сунгажээ.
Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХХОАТ-ын тайланг 110 мянган мянган иргэн ирүүлснээс 32 мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа өгсөн аж.