ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гадаад руу зорчих иргэдээс төлбөртэй шинжилгээ авч байгаа тухайд "Бид өмнө нь гаргасан журмаараа гадагшаа явж байгаа. Иргэдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторид шинжилгээ хийж, Англи бланк дээр гаргаж өгч байгаа. Ер нь 10 гаруй вирус судлалын лаборатори ажиллаж байна. Үндэсний хэмжээний том манай лаборатори дэлхийн 130-аад улсын лабораторитой сүлжээтэй байдаг. Шаардлага гарвал тухайн иргэний шинжилгээг тэрхүү сүлжээгээрээ харах боломжтой. Олон улсад зөвшөөрөгдсөн бланк нь тухайн орны ХӨСҮТ гэсэн толгойтой, тамга тэмдэгтэй. Улс улсын оношлуурын үнэ нь өөр өөр байдаг. Үүнтэй тулгуурлаж гадаад явах иргэдийн шинжилгээг 150 мянган төгрөгөөр хийж байна. Цаашид ч гэсэн энэ үнээрээ шинжилгээг хийж явах болно" гэж тайлбар өглөө.