Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Австрали дахь Фэйсбүүкийн хэрэглэгчид өнөөдөр мэдээ түгээх, унших боломжгүй болсон талаар ВВС мэдээллээ. Учир нь өглөөнөөс тус улсын дотоодын болон олон улсын мэдээллийн сайтуудын Фэйсбүүк хуудсууд хаагдсан байна. Мөн засгийн газрын эрүүл мэнд, онцгой байдлын харьяа газрууд болон бусад хуудсууд ч хаагджээ.
Түүнчлэн бусад улсаас Фэйсбүүк дэх Австралийн зарим мэдээллийн хуудсаас нийтлэл унших боломжгүй болсон байна. Фэйсбүүк компаниас үүнд тайлбар өгч, алдаа гарсан гэж мэдээлжээ.
Австрали улсад танилцуулсан шинэ хуулийн төслөөр Google, Facebook болон технологийн бусад компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний контентыг ашигласны төлөө редакциудад төлбөр төлөх магадлалтай болж буй.