Нийслэлийн Байгаль орчны газраас халиун буга, бор гөрөөсний тархац нутаг буюу ногоон бүсийн 6 цэгт өвс, хужир байршуулжээ.
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, идэш тэжээлээр хангах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн жил бүр ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд туруутан амьтдын тоо 20 хувиар өссөн байна.
Энэ жилийн биотехникийн арга хэмжээг ХААИС-ийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 6 цэгт өвс, хужир байршуулж, үр дүнг баталгаажуулах автомат камерыг байршуулж, ажиглалт тандалт хийж байна.
Хужир байршуулахдаа унанги мод хожуулийг ашиглан хөрсөнд шингэж уусахаас сэргийлэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой хувилбарыг сонгосон гэж НБОГ-аас мэдээллээ.