Өрөг хэлэлцүүлэг энэ удаад “Дахиж хөл хоривол тэсэх үү” сэдвээр өрнөлөө.
Дотооддоо ковидын халдвар алдаагүй байхад 10 сар бизнесүүдийн үйл ажиллагааг хааж "чангалсан". Одоо ААН-үүд ажлын байраа яаж хадгалах вэ
Монгол банк он гарснаас хойш уул уурхайн бус экспортийн бизнесийг дэмжих зорилготойгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг 6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгосон боловч зээл олголтын хэмжээ нэмэгдээгүй.
Олон компаниуд татварын өртэй гэдэг шалтгаанаар энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.
Одоо хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр бодит эзэндээ хүрч чадах уу?
2021.7.1 ээс ААН-үүд зээлээ төлж эхэлнэ, цахилгааны төлбөрөө төлж эхэлнэ, хүүхдийн мөнгө зогсоно. Энэ үед эдийн засагт юу болох вэ сэдвийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргал,
эдийн засагч Т.Батзориг нартай ярилцлаа.