Израил улс хүн амын 70 гаруй хувийг вакцинд хамруулж 100 хүнд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
9 сая гаруй хүн амтай тус улсад одоогоор нийт 6,44 сая тун /нэг хүн нэгээс хоёр тун вакцин хийлгэдэг тул сая хүн гэж тэмдэглээгүй болно/ вакцин хийгээд байна.
Хүн амаа вакцинд хамруулсан тоогоор Арабын Нэгдсэн Эмират улс 51,1 үзүүлэлттэйгээр уг жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Харин дэлхийн нийт хүн амаар нь тооцвол 175,32 сая тун буюу 100 хүн тутмын 2,3 хувийг вакцинд хамруулаад байгаа аж.
Иргэдээ вакцинд хамруулсан улс орнуудын үзүүлэлт /100 хүн тутамд/
1. Израил 74,4 хувь /6,44 сая тун/
2. Арабын Нэгдсэн Эмират улс 51,1 хувь /5,06 сая тун/
3. Их Британи 23 хувь /15,6 сая тун/
4. АНУ 15,8 хувь /52,88 сая тун/
5.Чили 9,9 хувь /1,9 сая тун/
6. Хятад 2,8 хувь /40,52 сая тун/
7. ОХУ 2,7 хувь /3.9 сая тун/
8. Бразил 2,5 хувь /5,24 сая тун/
Дэлхийн нийт хүн ам 2,3 хувь /175,32 сая тун/ коронавирусийн эсрэг вакицнжуулалтад хамрагдаад байна.