Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Худалдааны төвүүд нь хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтыг энэ сарын 16, 18, 20, 22-ны өдрийн хооронд хийх боломжтой.
Хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.
- Ажлын үнэмлэх
- PCR шинжилгээний хариу
- Цахим үнэмлэх
- Жолооны үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Байгууллагын тодорхойлолт