Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Шинжилгээг 50 явуулын баг 10 суурин цэгээс авах юм.
ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ:
Хоёрдугаар сарын 14-нөөс 16-нд Сонгинохайрхан дүүрэг, 54261 өрх
Хоёрдугаар сарын 17-нд Баянгол дүүрэг, 30676 өрх
Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг, 32800 өрхөөс
Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг, 23765 өрх
Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг, 22861 өрх
Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг, 69264 өрх
Хоёрдугаар сарын 17-ноос 19-нд Багахангай дүүрэг, 945 өрх
Хоёрдугаар сарын 17-ноос 19-нд Багануур дүүрэг, 6893 өрхийг тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.