Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Tesla болон SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск энэ сарын 14-нд твиттертээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Clubhouse сүлжээгээр дамжуулан ярилцах хүсэлт тавьж буйгаа зарласан. Маскийн энэ жиргээ гурван цагийн дотор 90 мянган лайк авсан.
Харин түүний хүсэлтэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд " Бид ямар утгатай, юу санал болгож байгааг эхлээд ойлгох хэрэгтэй. Тиймээс эхлээд энэ бүхнийг шалгаж, дараа нь хариу арга хэмжээ авах болно. Та бүхэн мэднэ дээ. Ерөнхийлөгч Путин нийгмийн сүлжээ ашигладаггүй. Өөрөө хөтөлдөггүй. Гэхдээ энэ санал бүхэлдээ маш сонирхолтой юм байна" хэмээн хариулсан талаар CNN мэдээллээ.