Швейцарын хөгжлийн агентлаг ХБНГУ-ын Элчин сайд яам, ПИН-тэй хамтран 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгохоо илэрхийлжээ. Тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Стефани Бурри “Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд энэ хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай яаралтай тусламж үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдгээр иргэдийн эрхийг дээдэлж, хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлүүд олох ёстой" гэж цохин тэмдэглэжээ.
100 мянган төгрөгийн үнэ бүхий и-ваучерийг ашиглан хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг холбогдох супермаркетаас өөрсдийн сонголтоор худалдан авахаас гадна холбогдох эмийн сангаар үйлчлүүлэн худалдан авалт хийх боломжтой юм байна.
"Пипл Ин Нийд" ирэх долоо хоногт тус ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг зохион байгуулах аж.