Илон Маскын үүсгэн байгуулсан “Tesla” компани энэ онд Энэтхэг дэх анхны үйлдвэрийнхээ үйл ажиллагаа өмнөд Карнатака мужид нээхээр төлөвлөж байгаа юм.
Карнатака мужийн Бангалор хотод нэгдүгээр сарын 8-нд “Tesla India Motor”, “Energy Private Limited” охин компаниудаа “Tesla” бүртгэсэн байна. Тийнхүү компани Энэтхэгт үйлдвэрлэгдэх цахилгаан автомашины зах зээлийг бүрэн дүүрэн өргөжүүлэхийг зорьж байгаа аж.
“The Hindustan Times” сонины мэдээлж буйгаар,"Теslа" компани эдийн засаг доогуур орнуудын зах зээлд зориулж цахилгаан автомашиныг Энэтхэгт хямд үнээр үйлдвэрлэх боломжийг судалж байгаа хэмээлээ.
Илон Маскын хөрөнгө 201 тэрбум ам.долларыг давжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 7-нд “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосыг ардаа орхисноор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлсэн юм. Тийнхүү хөрөнгө нь өсөх болсон нь компанийн зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотой. Компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны нэгдүгээр сард 100 тэрбум ам.доллар орчим байсан бол одоогоор 800 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.