Өрөг хэлэлцүүлэг “Дахиж хөл хорионд тэсэх үү” сэдвээр өрнөлөө.
Дотооддоо ковидын халдвар алдаагүй байхад 10 сар бизнесүүдийн үйл ажиллагааг хааж "чангалсан". Одоо ААН-үүд ажлын байраа яаж хадгалах вэ
Монгол банк он гарснаас хойш уул уурхайн бус экспортын бизнесийг дэмжих зорилготойгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг 6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгосон боловч зээл олголтын хэмжээ нэмэгдээгүй.
Олон компаниуд татварын өртэй гэдэг шалтгаанаар энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.
Одоо хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр бодит эзэндээ хүрч чадах уу?
2021.7.1 ээс ААН-үүд зээлээ төлж эхэлнэ, цахилгааны төлбөрөө төлж эхэлнэ, хүүхдийн мөнгө зогсоно. Энэ үед эдийн засагт юу болох вэ сэдвийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргал, эдийн засагч Т.Батзориг нартай ярилцлаа.
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөний онцлох ишлэлүүдийг хүргэе.
“Хамгийн их ажлын байр жижиглэн, бөөний худалдаан дээр байна. 150 мянган ажлын байр. Тэдэнд ковидын үеийн хөл хорио хамгийн хүнд тусч байгаа. Нөгөө талаар бусад салбараас хамгийн олон хүн энэ салбарт шингэж байгаа. Цаашид ажлын байх бүтээх салбар учраас онцолж анхаарах ёстой”
“БНХАУ-ын Чиньдао хотод хөл хорьж, бүх хүнээ шинжилгээнд хамруулсан. Ингээд нөхцөл байдлаа хяналтад аваад үйлдвэрлэл, үйлчилгээ нээх жишээтэй. Хоёрдугаар сарын хөл хорионоос ийм үр дүн хүлээж байгаа”
“Иргэдээ хэзээ вакцинжуулж дуусах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Олон улсад зэс, нүүрсний үнэ биднээс хамаарахгүйгээр нэмэгдэж байгаа нь Монголд эерэгээр нөлөөлж байгаа. Энэ боломжийг хамгийн олон хүн тэжээдэг салбар руу чиглүүлэх дээр бодох шаардлагатай”
“Хөл хориод, өрх бүрээс авах шинжилгээ өвчний голомтыг 4 дахин хумиад эдийн засгаа эргэж сэргээх боломж. 100 хүний вирусийг илрүүлэхийн тулд ийм хэмжээний золиос гаргалаа гэдэг шүүмж бий. Гэхдээ энэ бүхний дараа эдийн засгаа нээлттэй явуулах боломж гарч ирнэ”