Хатуу хөл хорионы өдрүүд үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд ажиллаж болох салбарын хүмүүст тавих шаарлагууд нэмэгдсээр байна. Тухайлбал зөвхөн ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт шаардаж байсан бол үүн дээр нэмэгдэж иргэний үнэмлэх нэхэх болсон. Харин өнөөдрөөс эхлээд ажиллах салбарын ажилтнуудаас PCR шинжилгээний хариуны бичиг шаардах боллоо. Гэтэл зарим дүүрэгт шинжилгээ авах хоёроос гурван цэг ажиллаж байгаа ба цэгт нэгээс хоёр эмч л үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс улбаалж, хүмүүс шинжилгээний цэгийн үүдэнд -20 хэмийн хүйтэнд 3-4 цаг дугаарласаар.
Уг нь шинэхэн УОК хөл хорио тогтоох эсэхийг удаан хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэчихээд мөн л ямар ч бэлтгэл хангаагүй байна. Жишээ нь хөл хорьж эхэлсэн өдрөөс PCR шинжилгээ нэхээгүй. Нэг өдөр нэг шийдвэр, маргааш нь өөр шийдвэр гаргадаг өмнөх УОК-той яг адилхан болхи бүдүүлэг хэвээр. PCR шинжилгээ авах лаборатори хангалтгүй, өвлийн улиралд хүмүүсээ гадаа бөөгнөрүүлж зогсоож байгаа зэргээс харахад УОК “албаар” ард иргэдээ коронавирусээр өвчил гэж байгаа мэт. УОК-ийн дарга С.Амарсайхаан, иргэддээ хэдий болтол чирэгдэл учруулах вэ?