clubhouse App гэж юу вэ?
Хэрэв та өнгөрсөн хоёр долоо хоногт олон нийтийн сүлжээ хэрэглэж байсан бол Clubhouse гэсэн шинэ хэлц үг сонссон байх. Энэхүү шинэ платформд хүмүүс зөвхөн урилгаар нэгдэх ба хүмүүст бодит цаг хугацаанд дуу хоолойгоороо чатлах, түүхээ хуваалцах, хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх, мэдлэг түгээх, ярилцах, амьд харилцаа үүсгэх боломжийг олгож буй хэрэгсэл юм.
Clubhouse урилгыг хэрхэн яаж авах вэ?
Апплекэшнд нэгдэхийн тулд одоо байгаа Clubhouse-ийн хэрэглэгч өөрийн апп-аас тань руу урилга илгээх ёстой юм. Хэрэв таныг урьсан бол та утсандаа ирсэн мессеж холбоос руу орж, апп доторх бүртгэлийн хуудаст нэвтэрч, бүртгүүлэх юм.
Clubhouse андройд утас хэрэглэгчдийн гарт хүрэх үү?
Апп бүтээгчид 2021 оны зорилгоо уг аппын бета үе шатыг дуусгана гэжээ. Тэд "Clubhouse-ийг бүх дэлхийд нээж өгөх" боломжтой гэсэн байгаа юм. Андройд үйлдлийн систем дээрхээ удахгүй хэрэглэгчдэд хүргэх нь ээ.
Элон Маск үүнд ямар хамаатай вэ?
Clubhouse нь Цахиурын Хөндийн бизнес эрхлэгчид болох Пол Дэвидсон, Рохан Сет нарын эхлүүлсэн апп юм. 2020 оны 5-р сард ердөө 1500 хэрэглэгчтэй байсан бөгөөд 100 сая долларын үнэтэй байсан апп-ийг Элон маск хэрэглэж эхэлснээр хэрэглэгчдийн тоо, апп-ийн үнэлгээ огцом өсжээ. Нээлтээ хийснээс хойш шинэ санхүүжилт босгосон Clubhouse одоо 1 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
Clubhouse програмыг хэрхэн ашиглах вэ
Энэ нь танай салбар эсвэл бусад мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох, тэдэнтэй холбогдохыг санал болгох юм.
Хүмүүс клабхауст хаяг нээж ороод, сэдэв тус бүрээр ярилцаж буй хүмүүсийн өрөөгөөр “зочилж” яриаг нь сонсож болно. Мөн гараа өргөж, таныг тухайн өрөөний “эзэн” хүлээж авбал бусадтай хамт ярилцаж болно. Өөрөөр хэлбэл өөрөө ярьж, ярилцаж ч болно. Бусдын яриаг зөвхөн сонсож ч болно гэсэн үг юм. Мөн өөрөө өрөө үүсгэж, өөрийнхөө сэдвээр бусадтай ярилцаж болно.
Та хаяг нээсэн даруйд танд хоёр хүнд урилга илгээх боломж байх ба өөрийн хувьд “найдвартай” гэж бодож буй хүн рүүгээ урилга илгээнэ. Клаабхауст ярьж байгаа зүйлээ бичлэг хийж хуулж авах нь хориотой ба энэ тохиолдолд та “шийтгүүлж” хаягаа хаалгуулах хүртэл арга хэмжээ авахуулах юм. Зөвхөн таныг “шийтгээд” зогсохгүй таны урьсан хүмүүсийг ч “шийтгэнэ”.
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД
Курт Шрадер
Курт Шрадер бол Clubhouse-ийн үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал юм.
Тэрээр Мичиганы Их Сургуулийг дүүргэсэн. Эхнэр охины хамт амьдардаг.
Эндрю нь үүсгэн байгуулагч бөгөөд Clubhouse-ийн бүтээгдэхүүний дизайныг хариуцдаг.
Эндрю 18 жилийн турш вэб програм зохион бүтээж, хөгжүүлж ирсэн бөгөөд R
ISD-ээс уран зургийн чиглэлээр BFA-ийг эзэмшиж байжээ.