Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс төрийн байгууллагын алба хаагчдын 5 хүртэл хувийг ажиллуулж эхэлсэн. Хөл хорионы үед хөдөлгөөнийг хорих зорилгоор өнөөдрөөс хоёрддугаар сарын 23-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэлийг барьж ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа бөгөөд нэмэлтээр автобус явуулахыг хотын дарга үүрэг болголоо.
Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт зэрэг чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсчээ. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.