НОК–оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүн бүрээс PCR авна гэж хэн хэлэв. 2 сарын 11-нээс хойш хэн 72 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх ёстой гээд эзэн биегүй шийдвэр гаргав. Тийм шийдвэр гаргасан хүнийг олж эргэж мэдэгд. Энэ шийдвэрийг гаргасан хүнтэй хариуцлага ярина. Иргэд төр засаг шийдвэр гаргасан гээд хүлээлттэй байна. Битгий дунд нь будлиул гэж цаад хүмүүстээ хэл.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр хоёр дахь өдрөө “Нэг халга-Нэг шинжилгээ” явж байна. Энэ шинжилгээнд 12598 хүн хамрагдаад байна. Улаанбаатар хотын тандалт судалгаагаар нийт 26194 хүнд шинжилгээ хийсэн байна. Ийшээ чиглэсэн үйл ажиллагаанд анхаарах ёстой. Дунд нь сайн ажил хийх гэж байгаа юм шиг будлиулдаг ажлыг засаж залруулах ёстой шүү.
Улаанбаатарчуудад хөл хорионы дэглэм дуусаагүй гэдгийг хэлмээр байна. Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан албан хаагч л хөдөлгөөнд оролцож байгаа. Ингэхдээ 5 хувь гэж байгаа ч бид үүнийг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар зохион байгуулна гэсэн тооцоотой байгаа. Ялангуяа иргэдийн хоёрдугаар шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх гээд гэнэтийн асуудлууд гарна. Иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аянд өртсөн шинжилгээний бичгээ үзүүлээд үйлчилгээ авах ёстой. Үүнд битгий нугалаа гарга. Хүн бүр шинжилгээ өгнө гэвэл өнөөдөр нэг сая 500 мянган иргэн шинжилгээ өгөх болоод байна. Үүнийг хийх хүчин чадал 23-нд яагаад ч амжихгүй. Одоо бодлогоо нэгтгэн эцсийн байдлаар иргэдэд мэдээллээ өг. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан байхад өрхийн бусад гишүүн тэр шинжилгээг үзүүлээд дэлгүүр, эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй. Бид нийслэлийн 412 мянган өрхөөс л шинжилгээ авна.
Төр, иргэн хоёрыг хооронд гүүр болон ажиллах ёстой төрийн албан хаагч мэдээлэл дээр будилж болохгүй. Салбар салбарын тэргүүний ажилчид цугларчихаад будлихаа боль. Төрийн ажлыг нэр төртэй хийгээрэй" гэж НЭМГ, НОК болон замын цагдаагийн албан хаагчдад үүрэг болголоо.
Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. Учир нь хөл хорио эхэлснээс хойш иргэдийн хөдөлгөөн бага байх учраас энэхүү шинжилгээ хүчин төгөлдөр байна гэдгийг сүүлийн хоёр өдрийн мэдээлэлд байнга онцолж байгаа хэмээх тайлбарыг өглөө.