БНСУ-д 522,670 xүн Коллежид суралцаx ур чадварын шалгалт өгч байна
Бямба гарагийн орой Япон улсын зүүн хойд хэсэгт Фүкүшима мужийн эргийн ойролцоо, далайн мандлаас доош 55 км гүнд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Үүний улмаас 50 гаруй хүн бэртэж, 950000 орчим айл өрхийн цахилгаан хангамж тасалдсан байна.
Газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсээгүйгээс гадна цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл гараагүй байна. Газар хөдлөлтийн чичиргээ нь нийслэл Токио хотод мэдрэгдсэн байна.
Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга засгийн газрын танхимаа яаралтай хуралдуулж, тусгай ажлын хэсгийг байгуулж ажиллахаар болсон байна.
Япон улсын стандартаар газар хөдлөлтийн хүчийг долоон түвшинд ангилдаг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг зургаадугаар түвшинд багтах газар хөдлөлт болсон гэнэ.