Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хаанаас ямар вакцин оруулж ирсэн иргэдээ вакцинжуулах, вакцины хадгалалт, тээвэрлэлтэд хэрхэн анхаарч байгаа зэрэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулт өглөө. Тэрээр "Энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг төлөвлөөд ажиллаж байна. Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин орж ирнэ. ХӨСҮТ-д вакцин хадгалах бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Pfizer вакциныг -70 градуст хадгалах ёстой. Энэ шаардлагыг хангасан агуулах, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан" хэмээн мэдээллээ.