Арван нэгдүгээр сард Японы “Китано Тэнмангү” сүмээс олдсон төмөр дуулгыг 13 дугаар зууны үеийн Монгол дайчны дуулга хэмээн үзсэн байна.
Энэхүү дуулга нь 2 кг жинтэй конус хэлбэртэй 22 см өндөр, 23 см диаметртэй байна. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар энэхүү дуулга нь Юань гүрний флотыг Япон улс ялсанд дурсган бэлэглэсэн бэлэг бололтой хэмээн үзэж байгаа юм.
Японы засгийн газраас сүмээс олдсон дуулгыг соёлын үнэт зүйл болох “Kurourushinuri Kawabari Kabutobachi” дуулгатай адил байсан учраас Монголынх хэмээн үзэж байгаа аж.
Дуулгыг чухам ямар тулааны үед ашиглаж байсан болон “Китано Тэнмангү” сүмд хэрхэн авчирсан нь тодорхойгүй байна. Олдворыг сүмийн үнэт эд зүйлсийн хэсэгт хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 14 хүртэл нээлттэй тавих юм байна.