Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийж байна. Өнөөдрийн хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож цаг үеийн мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдал үед Улаанбаатарчууд маань нэн хүндэтгэлтэй хандаж, гэртээ байж, халдвар, хамгааллын дэглэмийг сайн барьж байгаад талархаж байна. Цаг тухайд нь мэдээлэл өгч буй нийт хэвлэл мэдээллийнхэндээ талархаж байна” гэв. Мөн тэрбээр зорчих хөдөлгөөнийг бага байлгах нь нэн ач холбогдолтойг нөхцөл байдал харуулж байна. Хөдөлгөөн бага байснаар хавьтал, халдварууд буурч байгаа нь харагдаж байна. 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд зорчих хөдөлгөөнийг аль болох бага байлгаснаар бид бүхэн зорьж буй үр дүндээ хүрнэ. Тиймээс энэ хугацаанд ажиллах албан хаагчдыг 5 хүртэлх хувьд байлгахаар чиглэл өгч байна. Тиймээс төрийн албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар чиглэл өгч байна. Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж байгаа бусад зөвшөөрөгдсөн газрууд ч дотоод зохион байгуулалтаа хийж, аль болох цөөн хүн ажиллуулах хэрэгтэй байна. Мобиком, Юнител гэхчлэн газрууд дотооддоо зохион байгуулалтад орж ажиллах шаардлага байна” гэв.