УОК төрийн ордонд коронавирусийн нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг ЭМЯ-тай хамтран хүргэж байгаа.
ХӨСҮТ-ийн Тандалт сдалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 33.219 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 32 тохиолдол илэрлээ. Үүний зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд массын дундаас илэрсэн.
Бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2283 болсон бол үүнээс 1711 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 655 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 байна
Дотоодын 1871 халдварыг танилцуулбал
- Улаанбаатар хотод-1545 /сүүлийн хоногт 32 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна" гэв.
Хоёрдугаар сарын 15-ны байдлаар Сонгихайрхан дүүрэгт "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үргэлжилж байгаа. Үүнд 10 байнгын цэг, 50 явуулын цэг ажиллаж байгаа.
Энэ сарын 11-нээс эхлүүлсэн идэвхтэй 30 голомтын тандалтын шинжилгээг 100 мянга гаруй иргэнд хийхэд 17 шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд 1900 эрүүл мэндийн ажилчид дайчлагдан ажиллаж байна.