АНУ-ын Сенатын гишүүд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэм буруугүй гэж үзлээ хэмээн ВВС мэдээллээ. Түүнийг нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолийд болсон эмх замбараагүй явдлыг өдөөн турхирсан байж болзошгүй гэж үзэж байсан юм.
Доод тал нь 67 гишүүн зөвшөөрсөн тохиолдолд импичмент зарлах ёстой ч Сенатын гишүүдээс 57 нь зөвшөөрч, Бүгд найрамдах намын 43 гишүүн татгалзжээ.
Санал хураалт явагдаж дууссан даруйд Трамп мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "АНУ-ыг дахин аугаа орон болгох бидний түүхэн, эх оронч, гайхалтай сайхан хөдөлгөөн дөнгөж эхэлж байна.
Ирэх саруудад та бүхэнтэй олон зүйлийн талаар хуваалцах болно. Би Америкийг аугаа орон болгох гайхамшигт аяллаа тэсэн ядан хүлээж байна" гэв.
Хэрвээ түүнийг огцруулсан бол Сенат Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх асуудлаар санал хураах байсан юм.