Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр буюу 2 сарын 12-нд дүнгээ гаргалаа.
Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд маань ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажиллажээ.
Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:
Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг Алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал
О. Мишээл Алтан медаль
Г. Энгүн Алтан медаль
Я. Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль
А. Биндэръяа Мөнгөн медаль
М. Энхжин Мөнгөн медаль
Х. Хонгорзул Хүрэл медаль
Э. Эмүжин Хүрэл медаль
Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр
Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:
Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon
Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал
Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль
Сонгодог бүжгийн төрөлд:
Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр
Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал
Орчин үеийн бүжгийн төрөлд:
Ц. Молор Тусгай байр,
О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.
Нийт оролцогчиддоо баяр хүргэж цаашдын хичээл сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе!