XVII жарны цөөвөр хэмээгч төмөр үхэр жилийн өнгө, засал номын талаар Үржан Хажодлин хийдийн зурхайч, лам Л.Чойжилсүрэнтэй уулзлаа.
Зурхайч, лам Л.Чойжилсүрэн “XVII жарны цөөвөр хэмээгч төмөр үхэр жилийн өнгө энэ жил сайн байна. Түмэн олондоо үхэр жилийн мэнд хүргэе. Энэ жил ерөнхий үхрийн зурлага эерэг гарсан. Хүүхэд залуучуудад өлзийтэй сайн, хөгшдөд ширүүвтэр, нялхаст ширүүн байна. Улирлын эхэд бороо хур сайн орно, улирлын сүүлээр хур багавтар байна. Ерөнхийдөө Боовны зурхай гэж өөр зурлага хардаг. Тэрийг харахад хур ус цаг цагтаа бууж, идээ өвс ногоо элбэг дэлбэг сайхан зун болно. Төрийн түшмэл хаад ноёдын эрх мэдэл ахих жил. Залууст бол маш их ээлтэй жил байна. Онцолж хэлэхэд ханиад дэглэмтэй холбоотой дээр үед Богдын засгийн үед бас ханиад гарч байсан. Тэр үед Богд юу гэж айлдсан гэхээр хурал гадаалсны дараа дацангаараа нийлээд хувилгааны Дашдорж гэж зүүн хүрээний лам байсан. Тэр ламын паян түүхийг ярьдаг. Ингээд өвчин дарагдаж байсан юм байна. Тиймээс хүмүүс өөрсдийн эрүүл мэндийг сахих, муу үг хэлэлгүй бэлэгтэй сайн үг хэлж, болж өгвөл өвчнийхөө нэрийг олон хэлж зарлахгүй байх. Зарлаад байхаар хүний дархлаа унаж байдаг. Тэрийг анзаарч байвал зүгээр юм уу гэж бодож байна. Үхэр жил хоёр луутай жил байна, бороо их сайн орно. Хүн цөөхөн байна, адуу бас цөөхөн байна. Тиймээс төрийн байдлыг харж үзэхэд хүн цөөхөн адуу олон байвал төр үймээнтэй байдаг. Тэгэхээр хүн нь олон адуу цөөхөн байх нь төрийн үймээн бага. Идээ ундаа арвижна, ажил үйлс элбэг дэлбэг байна гэсэн зурлага гарч байна. Энэ жил үхэр жилтэй хүн жил орж байгаа. Үхэр жилийн харш нь хонь жил байгаа учраас хонь жилтэй хүмүүс засал хийлгэнэ. Бас бага харшууд болох луу, нохой жилтнүүд заслаа хийлгэнэ.
33-ны гүүмэг гэж байдаг. 33 насны гүүмэгтэй хүмүүс 9 гуйлгачинд өглөг өгөх, 9 нохой хооллох, 9 хүүхэд баярлуулах хэрэгтэй. 33 настай хүн бас 81 настай хүн засал номоо хийлгэнэ. 81 настай хүн хоёр золгодог ингэхээр засал хийгддэг гэдэг.