Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн томоохон 49 зах, худалдааны төвийн үйл ажиллагаа 11-16-нд амарч, 16-наас хойш ажиллана. Хүнсний чиглэлийн 4297 дэлгүүр энэ сарын 11-23-н хүртэл 07:00-22:00 цаг хүртэл ажиллана. Гэр хорооллын захын орон сууцандаа буюу тухайн хороо, байршилдаа ажилладаг учраас хязгаарлалт орвол яах вэ гэдэг асуудлыг бидэнд тавиагүй.
102 хүнсний захын удирдлагуудтай цахим хурал хийн 23-н хүртэл бараагаа хангалттай татаж авах чиглэл өгсөн. Хөл хорионы үеэр хот доторх хөдөлгөөнийг 90 хүртэлх хувь хумих учраас бараа татан авалт байхгүй. Томоохон хүнсний үйлдвэрүүдийн тээврийн хэрэгслийг тодорхой журмын дагуу явуулна.
Шадар сайд С.Амарсайхан “Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн алба хаагчдын алба хаагчид нийслэлийн нийтийн тээврийн гаргаж байгаа тусгай маршрут, цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ” хэмээн тодотголоо.