УОК мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Тандалтын шинжилгээний гол зорилго
- Нэгт, коронавирусээр өвчилсөн иргэдийн нийт 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр ямар ч шинж тэмдэггүй байна. Энэ нь дотоодод халдвар авснаа мэдэхгүй явж байх тохиолдол байгаа учраас үүнийг тандан илрүүлэх зорилгоор хийж байгаа.
- Хоёрт, голомтын тандалтыг хумьж авах.
- Гуравт, гуравдугаар сард эхлэх вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах үүднээс шинжилгээ хийж байгаа. Товлолт вакцинжуулалтад халуурсан, ханиад хүрсэн хүүхдэд хийдэггүй. Үүнтэй адилхан коронавирусээр өвчилсөн хүнд энэ вакциныг хийхгүй учраас бэлтгэл ажил болно.
Улаанбаатарт 115 голомт байгаа. Үүнээс 30 голомт идэвхтэй байна гэсэн тархвар судлаачдын тоо мэдээ гарсан. Эхний ээлжинд идэвхтэй голомтоо өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээг идэвхтэй байгаа голомтоо өргөтгөсөн байдлаар энэ сарын 11-13-нд шинжилгээ хийнэ. Үүнд 100 мянга гаруй өрх хамрагдана гэсэн тооцоо байна. Шинжилгээнд байнгын 73 цаг явуулын 137 цэг, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллуулах 100 баг бэлдсэн.
Хөл хорионы үед зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдэд ЯТТ иргэдэд тусламж үзүүлэн хүргэж үйлчилнэ. Иргэдэд 24 цагаар зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг ажиллуулна" гэв.