Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарсан иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн иргэнийг Архангай аймгийн хяналтын пост дээр илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.