2021 оны 2 дугаар сарын 11-нээс 23-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан коронавируст халдвар голомтлон гарсан нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд хүнсний тусламж хүргэх ажил үргэлжилсээр байна. Цар тахлын нөлөөллөөр нийгэм, эдийн засгийн эмзэг байдал улам нэмэгдсээр байгаа энэ цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжаа эрчимжүүлж, хүнс шаардлагатай айл өрхөд тусламж хүргэсээр байна.
Өнгөрсөн оны сүүлээр тогтоосон хөл хорионы үед Монголын улаан загалмайн улаан загалмай нийгэмлэг дотоодын 13 байгууллагын дэмжлэгтэйгээр 12,721, Олон Улсын байгууллагын санхжүүжилтээр 5700 өрхөд хүнсний багц хүргэж, 18,421 өрхөд тусламж үзүүлсэн. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцсон Рио Тинто группийн Монгол дахь салбар энэ удаад мөн тусламжийн гараа сунгаж, цар тахлын нөлөө, хөл хорио тогтоосноос болж өрхийн орлого нь тасалдсан, хүнс нэн шаардлагатай нийслэлийн 6 дүүрэг болон халдварын тархалт өндөр байсан Сэлэнгэ аймагт нийт 3420 өрхөд Рио Тинто группийн Монгол дахь салбар тусламж үзүүлээд байгаа юм.
Хамтын хүчээр КОВИД-19-ийн даван гарах аянд нэгдэж, цар тахлын нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тусламжинд гараа сунгасан нийт байгууллагуудад талархсанаа илэрхийлэхийн ялдамд, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, хүнд хэцүү цагт нэгэндээ туслахыг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс уриалж байна.