Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл өчигдөр 23:00 цагийн байдлаар 87 хувьтай байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй. Нийт 12 хоногийн хугацаанд өрх бүрээс насанд хүрсэн нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нийт 411 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж буй.
Хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажил
- Багануур 70 хувь,
- Багахангай 100 хувь,
- Баянгол 80,
- Баянзүрх 70,
- Налайх 90,
- Сонгинохайрхан 90,
- Сүхбаатар 95,
- Хан-Уул 85,
- Чингэлтэй 100 хувьтай хангаад байна.