Хонхэрэйдийн Б.Энхбат өнөөдөр Төв талбайд мэдээлэл хийлээ.
Тэрээр "Би 2007 онд албан ёсоор хэвлэлийн бага хурал хийгээд АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн гуйад нэр бүхий 40 хүний авлигатай холбоотой хүнийг шалгуулахаар материал өгч байсан. Би сая шоронгоос гарсан. Миний хувийн архив, аавын минь цуглуулсан гар бичмэлийг төрийн нэр бүхий хүмүүс хурааж авчхаад одоо тэр архивын материалуудын заримыг галдан шатааж заримыг нь устгасан. Би та бүхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан ёсны үзлэгийн битүүмжилсэн дүгнэлтийг танилцуулья. Нэгдүгээр хайрцаг гар бичмэл 1212 хуудас, бичгийн машинаар бичсэн 522 хуудас, хоёрдугаар хайрцаг гар бичмэл 237 хуудас бичгийн машинаар цохисон 129 хуудас, гуравдугаар хайрцаг гар бичмэл 331 хуудас, бичгийн машинаар бичсэн 1068 хуудыг битүүмжиллээ” гээд байна. Өнөөдөр миний аавын бичсэн романы, роман багадаа л 500 хуудас шүү дээ. Гэтэл үлдээд байгаа нь энэ.
Гэтэл энэ материалаа би одоо авч зарим баримтуудыг нөхөн сэргээж хууль, хяналтын байгууллагуудад шалгуулахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл материалыг минь хурааж авсан Монголросцветмент нэрийн дор халхавчлагдсан хүмүүс энэ материалуудыг буцааж өгөхгүй чиний бөгсөө арчих цаасаар бид юугаа хийх юм гэсэн. Миний материалыг шатааж устгасан зургуудыг та бүхэнд харуулья.
Одоо тэдний агуулахын хог шороон дээр миний гар бичмэлүүдийн үлдэгдэл байгаа. Хэрэгтэй зүйлсээ тэд авсан. Монголросцветмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбатаар халхлавчлагдсан хүмүүс энэ хэрэг дээр хуурамч шинжээч оруулан шинжээчийн хуурамч дүгнэлт оруулан шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Би арга ядан хуурамч шинжээчид нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байна.
Тэд гэрч нараар хуурамч мэдүүэг өгүүлж байна. Гар бичмэлийг цагдаа оруулж хураасан гээд тэд бид ороогүй гээд. Нэг шүүх дээр хэрэг очихоор өөрсдийнх нь таньдаг шүүгч тэр хэргийг хүлээж аваад тэр хэргийг нөгөө талд ашигтай байхаар шийдэх гээд чадахгүй бол өөр шүүх рүү шилжүүлж байна. Нөгөө шүүх дээр нь бас л таньдаг шүүгч нь тэр хэргийг хүлээж авна. Миний хэрэг дээр шударга шүүгч нар таарч байна. Шударга шүүгч нар нөлөөнд автаж байгаа учраас өргөдлөө өгөөд энэ хэргээс гарч байна. Нөгөө талаас шүүх хурал дээр шүүгчид том цүнхтэй зүйл өгөхөд АТГ-аас дуудаад шалгуулахад хожим нь тэр цүнхэнд дотор өөр зүйл байсан мөнгө байгаагүй гээд АТГ хүртэл нөгөө талд орж үйлчлээд байна. Шүүхийн систем буюу шүүхийн удирдлагын тогтолцоо тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг болоод байна. Хуулийн байгууллага бүлэг хүмүүст автан өөрсдийнхөө томилсон хүмүүст үйлчилдэг болоод байна.
Миний өнөөдөр хамгийн их эмзэглэж байгаа зүйл Монголросцветмент-д хураагдсан гар бичмэлүүд яах вэ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа Х.Баттулгатай холбоотой материалуудыг би тэр үед нэр дурдаж байгаад өгч байсан. Энэ хүний ийм хэргүүдийг шалгаж өгөөч гэж. Гэхдээ энэ материалуудын зарим хуулбар надад бий. Энэ хэргийг шийдэхгүй бол би хураагдсан материалуудын ихэнхийг ил гаргана.
Би миний гарт амь үрэгдсэн талийгаачийн аав, ээж, ах, дүү, найз нөхдөөс дахин уучлал гуйя. Би муухай нүгэл хийсэн.
Өчигдөр энэ талбай дээр хүн тэсэхээ байн амиа хорлож үхэж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхйи сайд нь нэг тулгар биетэй эмэгтэйг нимгэн хувастай зөөснийхөө төлөө ард түмнээсээ уучлал гуйн огцорч байхад төрийн тэргүүн нэг иргэн төв талбай дээр амиа алдчихаад шарил нь байж байхад шагналаа зогсоолгүй тараагаад баяр ёслол тэмдэглээд сууж байна.
Өнөөдөр онгол Улсын Ерөнхий сайд УИХ-д Ерөнхийлөгч ард түмнээ долоон сарын 1-нд турхирлаа би огцорлоо гээд огцорч төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын гурав хоорондоо муудалцаж байгаагийн чинь хөлд ард түмэн чирэгдээд дууслаа.
Өнөөдөр Монголд мафийн ноёрхол тогтжээ, тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Гэтэл ингэж хэлсний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гомдлоор надад хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би Монгол Улсыг мафизм захирахыг хүсэхгүй байна.
Өнөөдөр Женкогийн тухай пост оруулахад л баахан нөхөд ална гэдэг. Тэгээд хаана уулзахын гэхээр хэлж чаддаггүй. Шүүмжилж болно шүү дээ энэ хүнийг чинь. Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа алдаатай бодлогыг би хүлээн зөвшөөрөхгүй. Миний шүүх дээр явж байгаа асуудлууд эцсийн мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг шүүх, прокурорын мэдэлд байгаа.
Өнөөдөр өөрийг нь эсэргүүцээд талбай дээр хүн амь үрэгдэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад огцорч болдоггүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулья гээд Монгол Улсын иргэн яагаад Үндсэн хуулийн цэцэд хандаж болдоггүй юм. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гээд баахан материал нь гарч ирээд байхад яагаад энэ хүнийг цагдаагийн байгууллага, АТГ шалгаж болдоггүй юм бэ" хэмээв.