Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэл хотод сүүлд нэмэгдсэн шинэ коронавирусийн халдварын голомтууд ихэвчлэн албан байгууллагуудад гарч байна гэдгийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын хоёр шинэ голомт нэмэгдэж, идэвхтэй голомтын тоо 13 болжээ.
Өмнө бүртгэгдсэн халдварууд ихэвчлэн гэр бүлийн хүрээнд байсан бол сүүлд бүртгэгдэж байгаа халдварууд албан байгууллагатай холбоотой байгаа тул аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа бөөгнөрөл үүсэхгүй байхад анхаарахын зөвлөлөө.
Өнгөрсөн 24 цагт шинээр 47 хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 2120 болоод байна.