Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ихэвчлэн халдвар авсан иргэдийн хавьтал болсон, тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Шинээр голомтлон Элизабет хотхонд 4, "СиЖиЭс" хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ.
Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2120 болсон бол кластераар 1610 тохиолдол, Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.