Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон. Архангай аймгийн онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч, дээрх иргэдийг тусгаарласан бөгөөд шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын бүх иргэний хариу сөрөг гарсан байна.
Гэхдээ вирусийн халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг АОК-оос дахин анхаарууллаа.