Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон УБТЗ ХНН-ийн ажилтай танилцаж байна. Тэрээр Давааны зөрлөг дээр буюу төмөр замын 362 ажиллалаа. Энэ газар нь монголын төмөр замын 369 дэх км дээр байрладаг Хүй долоон худагтай ойрхон зөрлөг юм. Энд “Богдхан төмөр зам”-ын трасс дайрч өнгөрнө гэдэг судалгаа яригдаж байгаа. Тиймээс Ерөнхий сайд газар дээр нь очиж ажиллан нөхцөл байдалтай танилцлаа.
“Богдхан төмөр зам”-ын трасс Дархан явдаг уулзвараар салан Богд уулын урдуур явах юм байна. Энэхүү транс Эмээлт, Шувуун фабрикаар ороод, шинэ нисэхийн урдуур буюу Хөшигийн хөндийгөөр гараад урагшаа яван Төв аймгийн Зуун мод, Сэргэлэн сумын урдуур яваад Хангай зөрлөг, Багахангай өртөө рүү орж байгаа юм байна. Тодруулбал, 3.61-ын гарам өнгөрөөд салаад Хангай зөрлөг ороход 104 км буюу энэ төмөр замыг цоо шинээр барихаар яригдаж байгаа юм. Тойрог замаа янзлаад явах нь 164 км гэж албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа.
Уг төмөр замд гурван том туннель байгаа. Хамгийн эхнийх н 5.7 км, хоёр дахь нь 9 км, сүүлийнх нь 600 метр урттай нийт 15.2 км урттай туннель байгуулах нь ээ.
Одоо байгаа төмөр замын зам нь Улаанбаатараар дайраад Баганхангай дээр очдог.
Энэхүү төмөр замаар эхний ээлжинд Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас явдаг бүх төмрийн хүдэр, экспортод гардаг ачаа явна. Мөн ОХУ-аас манайхаар дамжаад БНХАУ руу явдаг бүх транзит ачаа явах юм байна. Дээрээс нь БНХАУ-аас манайхаар дамжин ОХУ болон Европ руу дамждаг бүх транзит ачаа явах юм байна. Ингэснээр одоо явж байгаа төмөр замын ачаа тээвэрлэлт 60 хувиар буурна. Энэхүү төмөр замаа дагасан шинэ нисэх онгоцны буудлын орчимд вокзал бий болж тэр нь нисэх онгоцны буудалтайгаа хэрхэн уялдах, тээвэр ложистикийн асуудал ямар байх уу зэргийг эхний ээлжинд харж байгааг албаныхан энэ үеэр хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төсөр замыг дагасан дэд бүтцийн асуудлыг давхар төлөвлөсөн эсэхийг тодруулан хотоос иргэд гараад хурдны замаар яван бөөний худалдааны төвтэй байхгүй бол Улаанбаатар хотын түгжрэл хүнсний зах, барааны захын эргэн тойронд үүсдэг. Мөн нийслэлийн нэгдүгээр бүсийн төрийн байгууллагуудын оффис орчимд түгжрэл үүсдэг талаар тодотголоо.
Энэ төмөр зам ашиглалтад ороход Шувуун фабрикаас доошоо явж байгаа хөндий эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг албаныхан онцоллоо.
Шинэ төмөр замын ТЭЗҮ Азийн хөгжлийн банк дээр 1.5 сая ам.долларын өртөгтэй олон улсын тендер зарлагдсан. Азийн хөгжлийн банк шалгаруулна. ТЭЗҮ жил орчмын дараа гарна. Багцаа төсөв дээр 860 орчим сая ам.доллар, 500 сая ам.доллар гэж хоёр төсөв яригдаж байгаа бөгөөд ТЭЗҮ гарахаар энэ тоо тодорхой болох юм байна.
Хөшигийн хөндийн төмөр зам хийгдсэний дараа хотоор дайран өнгөрч байгаа төмөр замыг 10-20 жилийн хугацаанд үе шаттайгаар хотоос гаргах ажил хийгдэнэ. Хөшигийн хөндийд лофистикийн төвийн асуудал яригдаж байгааг албаны хүмүүс танилцууллаа.