Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Японы "Соса" хотын Чиба мужийн шувууны фермд шувууны томуу гийн дэгдэлт бүртгэгдсэний улмаас 250 мянга орчим тахиаг устгахаар болсон байна.
Энэ нь Чиба мужийн нутаг дэвсгэрт томуугийн дэгдэлт бүртгэгдсэн найм дахь тохиолдол болоод байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мужийн эрх баригчид шувуун фермээс 10 км-ын орчим дахь нутаг дэвсгэрээс тахиа болон өндөг гаргахыг хориглоод байна.
Шувууны томуугийн дэгдэлт 11 дүгээр сараас хойш Японы 15 мужийн 36 шувууны фермд бүртгэгдсэн явдал нь урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болсон хэмээн мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчдын зүгээс 6.1 сая гаруй тахиаг устгалд оруулсан байна.