Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Тодруулбал,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг
Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй хамт олонд тус бүр хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн соёрхолт шагналыг хүртлээ.