Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан иргэний асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Өнөөдөр 13:32 цагийн үед харамсалтай үйл явдал болсон. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох газрууд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдлын камерын бичлэг гэх мэт зүйлийн нотлох баримтуудыг авч, мөн ойр орчимд нь байсан хүмүүсээс мэдүүлэг авч байна. Амиа алдсан иргэний цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар хүргүүлсэн. Тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх гарсан бөгөөд яг өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулан шалгана. 13.32 цагийн үед үйл явдал болоход Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаа нар түргэн шуурхай гүйж очин аврахыг оролдсон боловч харамсалтай нь галд шатсан байсан. Уг хэргийг тодруулахаар Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна” гэх тайлбарыг өглөө.