Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, шагналыг нь гардууллаа. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин Х.Ренцэндоржийг хөдөлмөрийн баатар цолоор, Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхыг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.
Мөн дараах хүмүүсийг гавьяат цолоор шагнасан юм.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан:
- "Монгол базалт" компанийн захирал Л.Ариунболд
- Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер П.Баатар
Гавьяат багш:
- Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Ж.Батхуяг
- Ахмад багш Ч.Гомбосүрэн
- МУТИС-ийн багш Ч.Дагшигдорж
Гавьяат барилгачин:
- Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрхэмбаяр
Урлагийн гавьяат зүтгэлтэн:
- Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
- Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
- УДЭТ-ийн жүжигчин, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат
- “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар
- Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Л.Батцэнгэл
Гавьяат жүжигчин:
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул
Гавьяат холбоочин:
- Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг
Гавьяат эдийн засагч:
- Монголын хөрөнгийн биржийн ахмад ажилтан О.Батбилэг
- ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэр
Соёлын гавьяат зүтгэлтэн:
- Монгол HD телевизийн нэвтрүүлэгч С.Чимгээ,
- "Зууны мэдээ сонины гэрэл зурагчин Д.Цэрэннадмид
- МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун
- Монгол Улсын соёлын элч, "Sound off Mongolia" компанийн продюсер Х.Дамдинсүрэн
- Яруу найрагч Д.Доржготов
- "Монголын үнэн" сонины ахмад сэтгүүлч Ц.Мишигдорж
Гавьяат дасгалжуулагч:
- Монголын тулааны урлагийн тулалдааны спортын хорооны ерөнхийлөгч М.Бөхбат
- Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга
Үйлчилгээний гавьяат жүжигчин:
- Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан, хэлтсийн дарга Д.Адъяахүү
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч П.Мөнхбаатар
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цагдаагийн хэсгийн цагдаа, сургагч ахлагч Л.Хатанбаатар
Хөдөө аж ахуйн гавьяаь ажилтан:
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГ-ын ахмад ажилтан Д.Нүрэнзэд
Худалдааны гавьяат ажилтан:
- "Номин холдинг" компанийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан
Хүний гавьяат эмч:
- ГССҮТ-ийн ахмад эмч С.Татаар
Сүхбаатарын одон:
- Л.Ойдовсамбуу