Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлгч Х.Баттулга шагнал гардууллаа.
Тухайлбал, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тэрээр шагналаа гардан аваад “Сар шинийн өмнө төрдөө үнэлүүлсэндээ их баяртай байна. Монголын минь улам дээшээ бадрах болтугай гэж бодож байна. Ард түмэндээ баярлалаа. Биднийг үзэж сонирхдог ард түмэндээ баярлахгүй байхын аргагүй. Энэ шагнал бидний хийсэн цаашид хийх үйлсэд зориулж өгч байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Ард түмнээ соён гэгээрүүлэх тэднийхээ оюуны хөтөч нь байхыг улам бүр эрхэмлэж чин сэтгэлээрээ энэ салбартаа зүтгэнэ гэдэг бодолдоо бат гүн итгэж байна.
Энэ жил манай байгууллагын 90 жилийн ой тохиож байгаа. Бид ойдоо зориулан Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” буюу Чингис хааныхаа тухай бүтээлийг хийх ажилдаа ороод байна. Ирэх намар үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой ажиллаж байна” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрээр УДЭТ-ын тайзаа өнгөрсөн есдүгээр сард Оросын нэрт зохиолч Лев Толстойн хоёр дахь том бүтээл “Анна Каренина” жүжгийг монголын үзэгчдэд толилуулсан билээ.