
АНУ-ын мэс заслын эмч нар автомашины ослын түлэгдсэн хүнд нүүр, хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь дэлхийд анх удаа амжилттай хийгдсэн мэс засал юм.
Нью Жерси мужийн оршин суугч Жо Димео ажлаа тараад гэртээ харих замдаа жолооны ард унтсаны улмаас автомашин нь хаалт мөргөн онхолдож, гал гарсан байна.Үүний улмаас түүний биеийн 80 хувь нь түлэгдсэн юм.
Тэрээр эмнэлэгт дөрвөн сар эмчлүүлэхдээ 20 удаа мэс засалд орсон байна. Жо Димео хоёр гарын хуруугаа тайруулж, нүүр болон хүзүүн дээр үлдсэн сорви нь таталдах зовууртай байдаг байжээ.
Түүний осол 2018 онд болсон юм. 2019 онд түүнд эмч нар нас барсан хүний нүүр, хоёр гарыг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр шийдсэн байна. Өвчтөнд үсний шугамаас хүзүү хүртэлх арьс, мөгөөрс, шанаа, хамар, доод эрүүний ясыг шилжүүлэн суулгасан байна. Энэхүү мэс засал 23 цаг үргэлжилсэн юм.
Мэс засал амжилттай хийгдэж дууссанаас хойш хагас жилийн дараа Димео нүдээ анивчих, хөмсгөө өргөх, нүүрээ үрчийлгэх, бие даан хувцас өмсөх, нохойтойгоо тоглох, гольфоор тоглох гэх мэт зүйлүүдийг хийх боломжтой болсон байна.
Харин тэрбээр амьдралынхаа туршид дархлаа дарангуйлах эм бэлдмэл хэрэглэх ёстой гэнэ.