Бямба гаригт Аун Сан Су Чиг суллахыг шаардсан жагсаал олон хотод эхэлж олон арван мянган хүн оролцлоо.
Хамгийн том хот болох Янгонд болсон жагсаалын үеэр жагсагчид цэргийнхнийг эсэргүүцэж, хашхирч, цэргийн дарангуйллыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн уриа лоозонгуудыг барьсан жагсаалд оролцож байлаа.
Бямба гаргийн орой Аун Сан Су Чиг сулласан талаарх мэдээлэл гарсан боловч түүний өмгөөлөгч Кхин Маунг Зау үүнийг няцааж баривчлагдсан хэвээр байгаа гэж “Reuters” агентлагт мэдээллээ.
Бямба гаргийн өглөө олон мянган хүн Янгон хотын засаг захиргааны байрны урд жагсаж, жолооч нар дуут дохиогоо хангинуулсан байна. Мөн жагсагчдын зарим нь Ардчиллын төлөөх үндэсний намын далбаа, Аун Сан Су Чигийн гэрэл зургуудыг барьсан байжээ. Харин орой гэхэд жагсагчдын дийлэнх нь тарсан байв.
“NetBlocks” интернэт сүлжээний ажиглалтын байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногийн пүрэв гаргаас хүн амын тэн хагастай тэнцэх тооны хэрэглэгчтэй “Facebook” нийгмийн сүлжээг хэрэглэх боломжийг хязгаарласан цэргийнхэн баасан гаргаас “Twitter”, “Instagram”-ын хэрэглээг хязгаарласан юм.