Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газар Даваа гарагт ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Тус хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг албан ёсны өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" хэмээсэн байна.