Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 20853 хүнд шинжилгээ хийхэд шинээр 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо.
Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1479 байгаа бол нийслэл хотод нийт 1153 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 19 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1449 боллоо. Нийт халдвар авагсдын 73 хувийг эмчлэн эдгэрүүлээд байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд-1
- Хүнд-5
- Хүндэвтэр-79
- Хөнгөн-442 хүн байгаа юм" гэв
Монгол шир ХК, гутлын цех, Х апартмент зэрэг голомтын халдвар үргэлжилж байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
- Монгол шир ХК /нийт 45/
- X apartment /нийт 13/
- Сонгино хайрхан дүүргийн супермаркет
- Гутлын цех /нийт 35/
- БССА /нийт 42/
- Амгалан амаржих газар /Нийт 7/
Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай 93 ээжийг эмнэлгээс гаргаж, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийг бусад эмнэлэг рүү шилжүүлнэ.
Ойрын хавтлуудыг ажиглан тусгаарлах байруудад 7 хоног тусгаарлан хоёр удаагийн шинжилгээ аваад дахин 7 хоног гэрт нь байлгаж буй.
Нийт ойрын 800 гаруй хавьтал байна. Хоёрдогч хавьтлын 50 гаруй хүнээс халдвар илэрсэн.