Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны хоёрдугаар сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн рейтинг 0,4 хувиар буурлаа. Түүнийг тодорхойгүй шалтгаанаар огцорсон, УИХ-ын 2020 оны сонгуульд У.Хүрэлсүхэд санал өгсөн итгэл алдсан, Оюу толгой, оффшорын мөнгө татах зэрэг асууудалд хариуцлагаас зугтсан гэж санал өгсөн иргэд дүгнэжээ.
Харин Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг 0.3 хувиар өсжээ. Учир нь өрх бүрд нэг сая төгрөг өгөх дээр тууштай зогссон, оффшороос мөнгө авчрах асуудал дээрх байр суурь, Засгийн гаар огцрох, шинэ Засгийн газар байгуулагдахад голч нуруутай хандсан гэж дүгнэсэн байна.