Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 5-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 14283 хүнд шинжилгээ хийхэд шинээр 38 хүнээс халдвар илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо.
Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн. Сүүлд орж ирсэн 5 тохиолдлыг шинжилгээг судалж байна.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1418 байгаа бол нийслэл хотод нийт 1092 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
- Амгалан амаржих газар
- Монгол шир ХК
- GP Tower
- Сонгино хайрхан дүүргийн худалдааны төв
- Бэлхийн гудамж
- Баянзүрх дүүргийн нийтийн байр
- Сүхбаатар дүүргийн нийтийн байр
- Нүүдэлчин цайны газар зэрэг багтана.