Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байна.
Өндөр настнуудын 19 (11.6 хувь) нь эрэгтэйчүүд, 145 (88.4 хувь) нь эмэгтэйчүүд байна.
Насаар авч үзвэл:
- 100 настай 68,
- 101 настай 41,
- 102 настай 23,
- 103 настай 15,
- 104 настай долоо,
- 105, 106, 109 настай тус бүр хоёр,
- 107 настай гурав,
- 114 настай нэг хүн байна.
Тус мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргалаа хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.