Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа аваад хоёрдугаар сарын 2-нд анхны “Өглөөний уулзалт”-ыг барилга, хот байгуулалтын салбарынхантай зохион байгуулсан. Тэрээр “Хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Төрийн ордонд, олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй” хэмээн анхны уулзалт дээрээ онцолж байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай өглөөний уулзалтыг хийж байна.