Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулсан “Төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах нь” цахим сургалтад оролцож, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийв.
Цахим сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад төрийн байгууллагын удирдлагын болон нийтийн албан тушаалтны хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, сургалтад оролцсон албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн тодорхой баримтад тулгуурлан кэйс дээр ажиллуулах даалгаврыг гүйцэтгүүлсэн нь сургалтад оролцогчдын хууль тогтоомжийн мэдлэг, ойлголтоо батжуулахад ач холбогдолтой болов.
“Төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах нь” цахим сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, нийт 115 албан тушаалтан оролцлоо.