Арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Ан Сан Сү Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсантай холбоотой зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будлиантай болсон гэж үзэж өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардсаар ирсэн билээ.
Мьянмарын армийн хамгийн нөлөө бүхий генерал Мин Аун Хлайн Хэр ч өмнө нь сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байсан билээ.
Харин дөрөв хоногийн өмнө цэргийнхэн улс төрийн эргэлт хийж Ан Сан Сү Чи тэргүүтэй Мьянмарын эрх баригч намын удирдлагуудыг тус улсын зэвсэгт хүчнийхэн баривчилсан тухай Ардчиллын төлөө үндэсний Лигийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байсан билээ.
Үүний дараа цэргийнхэн бүх эрх мэдлийг армийн командлагч Мьин Свег-д шилжүүлж нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Ан Сан Су Чи “Цэргийн дэглэм улс орныг дарангуйллын дэглэм рүү буцааж орууллаа. Би ард иргэдийг үүнийг хүлээж авахгүй байхыг эсэргүүцэхийг уриалж байна” хэмээн төрийн эргэлтийг эсэргүүцэхийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэндээ уриалсан юм.
Мьянмар улс одоогоор харьцангуй тайван байгаа хэдий ч Мягмар гарагт хамгийн том хот болох Янгон-д ард иргэд болон эрүүл мэндийн салбарын эмч нар Ан Сан Сү Чиг суллахыг шаардаж эсэргүүцэл илэрхийлсэн юм. Янгоны зам дээр жолооч нар дуут дохиогоо хангинуулж, оршин суугчид гэрийн сав суулга гудамж болон тагт дээрээ гарч нүдэж, хүмүүс фейсбүүкийн нүүр зургаа улаан өнгөөр сольж мөн эмч нар ажил хаялт зарлаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Харин Ан Сан Сү Чи хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүнийг нийслэл Ней Пи Тав дахь өөрийн өргөөндөө хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна.